Хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй

Анжгайн блогт "Дэлхий нэг л өдөр толгойгоо маажвал яана..." гэдэг бичлэгээс санаа авч бичиж гаргах гээд завгүй гүйсээр байгаад өдий хүрлээ.

Яасан гэхээр зарим нэг хүн төр юм хийх л хэрэгтэй гэсэн юм бичсэн байна лээ л дээ. Төрөөс гадна энд хүн бүрийн хувь нэмэр хамгийн чухал юм. Төр хичнээн зүйл хийгээд хүн гэдэг амьтан түүнийг эс тоовол юунд ч хүрэхгүй шүү дээ.

Ядаж л хүн бүр хогоо хогийн саванд хаяад сурвал байгаль орчинд тустайгаас гадна хот маань ядаж цэвэр харагдана даа. Хүн болгон л "гадаадын тэр орон, тэр хот их цэвэрхэн. Үнэхээр гоё юм билээ" гэж ярьдаг яагаад тэгүүл хүн бүр дор бүрнээ хичээж болохгүй гэж... Тэгвэл УБ ч гэсэн удахгүй тийм л харагдана шүү дээ.

Нилээн дээр үед монголд очиход супермаркэт болгон үнэгүй уут өгдөг. Түүнээс болж энд тэндгүй л уут хийсэх нь "энгийн" үзэгдэл болсныг хараад зүрх шимшиэрч билээ. Гялгар уут "хамгийн хэцүү хогны" тоонд ордог. Монгол шиг хогоо дийлдэггүй газар аль болох цөөн гялгар уут хэрэглээнд оруулах хэрэгтэй юм шиг санагдсан.

Жишээ нь миний хувьд Францад явж байхад хамгийн таалагдсан зүйл бол супермаркетэд гялгар уут зардаггүй явдал. Гэхдээ бүх супермаркэт тийм үгүйг хэлж мэдэхгүй, ямар ч байсан бидний орсон супермаркэтэд зөвхөн 1 евроны үнэтэй маш бат бөх синтетик уут зардаг. Тэр уут манайд одоо болтол бий бөгөөд манайх үргэлж хүнсээ цуглуулахдаа авч явдаг. Мэдээж хүмүүс үргэлж 1 еврогоор уут авахгүйн тулд өөрсдөө уутаа авч ирнээ дээ. Германд ихэнх супермаркетэд 6 сентээр жижиг уут, 9 сентээр том гялгар уут худалдаж авдаг болохоор хүмүүс "дуртайяа" уутаа гэртээ мартдаг болон хаядаг. Энд миний мэдэхээр нэг л  уутны тал дээр анхаарал тавьдаг супермаркетийн сүлжээ байдаг. "Marktkauf" хэмээх энэ супермарктын сүлжээ худалдан авагчиддаа үнэгүй цаасан уут өгдөг.

Мөн чухал зүйлийн нэг бол хогийг дахин боловсруулах буюу Recycling.  

Тэгэхийн тулд эхлээд хогоо ялгаж хаяж сурах хэрэгтэй бол уу. Энд энд тэндгүй иймэрхүү хогийн сав байх нь элбэг.

Айл болон орон сууцны хогийн сав буюу хогийн цэг бас иймэрхүү... Хогийн сав болгон өөр өнгөтэй нь ялгахад амар.

Мөн байгаль орчин, эх дэлхийгээ эрүүл байлгахад хүн бүрээс анхаарах нэгэн жижиг юм шиг боловч том зүйл бол баттерей болон аккугаа хаяхдаа анхаарах явдал. Баттерей бол маш хортой хог. Тиймээс энд бүх баттерей болон аккун дээр

ийм тэмдэг байдаг. Энэ нь хогийн саванд хаяхыг хориглосон тэмдэг. Тэгээд хаана хаяхын гэж үү? Энд лав дэлгүүр болгон үүдний тэндээ хаягдал баттерейнд зориулсан жижиг хайрцаг байдаг. Тиймээс монголын засгийн газраас иймэрхүү зүйлийг хууль дүрэмдээ оруулж жоохон эмхэлвэл илүүдэхгүй л байхдаа. Энд үнэхээр хог хаягдалдаа маш анхаардаг гэж хэлж болно шүү. Мөн банкны картыг хогийн саванд хаях биш эргүүлээд банк хайчлаад буцааж аваад тусгайлан устгалд оруулдаг.

Иймэрхүү байвал ямар ч байсан яасан ч олигтой харагдахгүйгээс гадна байгаль орчин, эх дэлхийгээ энэ хэмжээгээр бохирдуулж байгаагаа бодох л хэрэгтэй бол уу...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-11-01 18:59:11
БҮҮҮР ТОЛГОЙ УХАМСАРТ НЬ ШИНГЭТЭЛ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ МЭДЭЭЭ ТАНИУЛАНА ИХ НЭВТРҮҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2. apabst | 2009-11-01 19:01:38
харин тийм байх аа даа...
3. amanjinka | 2009-11-01 19:03:47
ТИЙМЭЭЭЭ ХЭ ХЭ
4. Balck Pearl (зочин) | 2009-11-01 23:06:05
Harin manai mongold odoo chin humuus bugd tegj tor zasagaa muulah shaardah ovchin tuschihsan ym shig bna lee shde. Oorsdoo yu ch chadahgui bj l tor ym hiihgui tor ogohgui tor zovshoorohgui tor haagaad tor ideed gd l. kk oorsdo lag bolchd tgd boliulldaa shaalte1 hun bur l tor zasag, gd l.kkk
5. найз | 2009-11-01 23:43:41
тэр уут зардагийг хэрэгжүүлчихвэл зүгээр юм байшд. надад даавуун гоё тор байдаг л даа. даанч би дандаа мартчихдаг. бүүр хааяа л нэг санаж авч гардийшд
6. apabst | 2009-11-02 00:21:07
Balck Pearl - хэхэхэ. Бүхнийг бусад руу чихэж болохгүй л дээ. Гэхдээ монголын төр ч жоохон но-той нь ч но-той ажилаад л байгаа л даа.

найз - харин тийн
7. Rush | 2009-11-02 00:37:02
gyalgar uutiig neeree yamar oodgu uhaantan ni buteesen bna... deer uyd bol emee etr daavuun uutaa bainga tsunhleel yavdag bsan sanagdajiina... gyalgar uut lav bgaaguin.. eej etr solongos metiin uls yavhaar gyalgar uut avchirdag terend ni yumaa hiigeel butsaj dald hiigeel dahiad l heregleel hehe
8. Жиргээ | 2009-11-02 04:34:16
xun buriin oroltsoo....ix l udna daa manaixan te!
9. apabst | 2009-11-02 06:16:42
Rush - хэхэхэ харин ээ... тээ. харин тийн дээр үед лав манай ээж аав бас гадгаадаас гоё уут авчирахаар аймаар гамтай хэрэглэж гайхуулж авч явдаг байж билээ хэхэхэ
Жиргээ- харин тийм ээ. Хувь хүн өөрөө л ухамсарлахгүй бол хичнээн хэлээд ч нэмэргүй л дээ.
10. Баяраа | 2009-11-02 06:49:38
Уг нь бид нар чадахгүйдээ биш л дээ! Би л лав зүтгэнээ хэцүү биш болохоор! хүн болгон тийм байгаасай гэж бодож байна.
11. Хожуул | 2009-11-02 07:21:56
Зөвөө зөв. Хогийн савандаа хаях хэрэгтэй. Гэтэл хогийн сав нь хаана байнаа?!
За пусть хогийн савтай байг бид тэндээ хогоо хаячлаа дараа нь бидний хаясан хогны эцсийн очих цэг нь хаана байдаг юм бэ?! Ялгаагүй байгаль дээр ил задгай л байдаг шиг санахын.
Хог боловсруулах үйлдвэргүйгээр хогны асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Энийг засгийн газар хийх естой юу гэвэл тийм.
12. apabst | 2009-11-02 14:29:17
Баяраа - харин тийм ээ
Хожуул- монголд хогийн сав байхгүй гэж үү? Надыг дээр очиход овоо хэдэн хогийн савнууд харагдаж байсан шиг санагдах юм. Тэр хогийн савыг бол уг нь нэг албан газар, компани санаачлвал болохгүй юм байхгүй л болуу гэж бодож байна.
Харин тэр хог боловсруулах үйлдвэрийн тухайд бол тиймээ энийг засгийн газар шийдэх хэрэгтэй асуудал. санал нэг байна. Харин наад ил задгай байдаг хог дээр чинь л бас санаа зовоод л байгаа юм даа... Ядаж нэг шатаах цэгтэйсэн бол...
13. gorzook | 2009-11-02 16:27:43
Ёстой үнэн. ТЭр давуун уут бол яах аргагүй зөв шийдэл. Би ч гэсэн одоо цүнхэндээ байнга л нэг давуун ууттай явдаг юм. Хэхэ. Хог бол бас мөнгө гэдгийг сайн ойлгох хэрэгтэйдээ. Тиймээс дахин боловсруулалтанд оруулах арга зам, эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгчихвөл ч уг нь асуудлыг дорхноо л шийдчихмээр юм шиг.
14. Эмбий | 2009-11-02 16:39:44
Хог боловсруулах үйлдвэр барина гэж манай дарга нар мөн ч их шоудаж төсөл нэрээр таван цаас хийж байна даа
15. apabst | 2009-11-03 04:27:30
gorzook -харин тийм...
Эмбий - тийм үү?
16. amanjinka | 2009-11-03 04:30:35
за тээр ийм бичлэг хийхэд орж иржаагаан иймхэн бгаам даа
17. apabst | 2009-11-03 04:38:20
яасан хөө аманж аа... юу болоод явна хөө...
18. amanjinka | 2009-11-03 04:39:34
хүмүүсийн хувь нэмэр хэрэгтэй гэсэн утгатай бичлэгтэээ хүмүүс ийм цөөхөн орж иржаагааан


өөөр зүгээр нүцгэн шалдан нтр гэсэн бол наяаад зуун мянгаарааа шавжаахгүй юу гэсийнмөөө
19. apabst | 2009-11-03 04:50:13
аан ккк... мэдэхгүй л дээ.
гэхдээ хөнгөн, хувийн чанартай эсвэл so zu sagen oberflдchliche themen sind bischen angesagt oder? So habe ich auch gefьhl. гэхдээ сайн бичдэг хүмүүс их бий бас үгүйсгэж болохгүй л дээ тээ. Магадгүй миний бичлэгийн хэлбэр таалагддаггүй байж болох эсвэл монголчуудын хувьд өнөөдрийн талхаа яая гэж байхад Umwelt надад ямар хамаа байна гэж бодож магадгүй л юм л даа...
20. amanjinka | 2009-11-03 04:57:45
САЙХАН БИЧДЭГ БЛОГУУД МАААНЬ БАЙХГҮЙ БОЛООЛ БГАААНМӨӨӨ..БИЧЛЭГИЙН ХЭЛБЭР ЮУУН ТАЛААГАДАХГҮЙ ГЭЖ ГЭХДЭЭЭ ЕРӨНХИЙДӨӨ БЛОГТ ИХЭВЧИЛЭН ЦАГАА ХӨГЖИЛТӨЙ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ ГЭСЭН ХҮМҮҮС Л ОРДОГ БАЙХДӨӨӨ ТИЙМӨӨ
21. apabst | 2009-11-03 05:01:31
тийм ч байж магадгүй л дээ...цагаа зугаатай өнгөөрөх гэсэн бодолтой нь илүү байх өө...
22. Tsetsgiinbaglaa | 2009-11-04 14:00:45
Ene tiim hetsuu yum bishshde ug ni te .
23. SSunday | 2009-11-07 11:38:17
Хүн болгон дор бүрээ хичээе гэдэг зөв шүү. Дэлгүүр явахдаа даавуун уут дандаа авч явдгийн шд.
Хогоо ангилж ялгаад хаядаг болчуул хог боловсруулахад амар болно доо, уул нь.
24. SSunday | 2009-11-07 11:39:02
Зайг хамаагүй хаяж болдоггүйг мэддэггүй байсий шд. Одоо мэдэж авлаа. Энд аль хогонд нь хийх юм бол доо?
25. apabst | 2009-11-07 22:23:26
Tsetsgiinbaglaa- харин тийм...
SSunday- аанхан. Энэ нээг их том юм биш, зүгээр хүн бүр дор бүрнээ хэвчшүүлээд сурчвал бас хэрэгтэй л дээ.
26. blogtoihun | 2009-11-08 05:27:12
яг үнэн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.