"Хараал хүрсэн хот"

Казакстан улсын Семиплатинск муж. Тэнд 1000 хүн тутмын 294 нь хавдраар өвчилдөг бөгөөд шинээр төрсөн 1000 хүүхэд тутмын 43 нь нас бардаг. Берик тосгонд хамгийн олон гажигтай хүүхэд төрдөг газар.

Энэ газрыг "хараал хүрсэн хот" гэдэг. Үнэхээр хараал хүрсэн үү гэвэл үгүй л дээ. Энд Зөвлөлт улсын үед 40 гаруй жил атомын бөмбөгийн туршилт  хийдэг газар байсан. Энэ хугацаанд нийт 496 (үүнээс 383 нь газар доор, 113 газар дээр) атомын туршилт хийгдсэн ба энэ нь нийт Хирошима дахь дэлбэрэлтээс 2500 дахин их.

Улбар шараар тэмдэглэсэн хэсэг атомын бөмбөг туршилтын район

Бүх зүйл маш нууцлагдмал хийгдсэн бөгөөд нэг ч хүн эндээс нүүхийг зөвшөөрөөгүй аж. 1989 он хүртэл атомын туршилт хийгдсэн бөгөөд энийг туршигчид сайн хамгаалалттай бункер дотор суун туршилтаа хийж, энгийн ард иргэд энэ хорт туяаг "биедээ шингээж" байсан аж.  Нэгэн тосгоны 600 иргэнээс 2 л хүн эрүүл гарсан байна.

Нийт энэхүү туршилтын "үр шимээр" 1 сая гаруй хүн нас барсан гэсэн мэдээ байдаг.

Казакстаны зүүн хэсэг болох болох Курчатовь хамгийн их өртсөн бөгөөд ихэнх нь бага насалдаг, тахир дутуу эсвэл ямар нэг согогтой, генийн өөрчлөлттэй хэрэв тахир дутуу элдэв янз биш гэхэд сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд олон хүн үүнээс болж амиа хорлох үзэгдэл "нормал" болсон байна. Одоо Курчатов 10.000 орчим хүн амтай бөгөөд урд нь 4 -5 дахин их хүн амтай байсан байна.

Эдгээр суурингуудад сүүлийн үед төрж буй хүүхдүүд төрөл бүрийн согогтой төрөх нь "энгийн үзэгдэл" болсон бөгөөд улсаас тэтгэмж гэж 10 орчим евро л өгдөг гэнэ.

Энд одоогоор атомын цацарагт туяагаар хордогдсон 3 дахь үе төрж байгаа гэнэ.

Эндхийн газар шороо, ургамал амьтан бүгд цацрагт туяагаар хордсон бөгөөд энэ бүхнийг эндхийн ард иргэд иддэг гэж бодохоор энэ "үр хөврөл" мөддөө дуусахгүй.

Оросын профессор Борис Гусевын хэлснээр Америк атомын туршилтаа амьтан дээр хийдэг бол Орос шууд өөрсдийн иргэд дээр хийж дараагаар ямар үр дагавар гарах талаар судлахаар шийдсэн гэсэн байна. Мөн цааш нь ихэнх туршилтууд буюу 80 хувь нь намар яг тариа боловсрох үед болон бороотой, салхитай үед хийгддэг байсан. Нэг ёсны ард иргэдийнхээ эсрэг зарласан дайн гэж хэлж болно хэмээн өгүүлсэн аж.

Сэтгэгдэлүүд:

1. lover_girl | 2009-11-04 13:47:38
Хэдийгээр өсөж төрсөн нутаг нь гэлээ нүүмээр юм байна даа.
2. Medkue (зочин) | 2009-11-04 13:54:57
Hetsuu yumaa te. ene gazriig tseverlej boldg bol tseverlsn ni deershde.ene chin udamshdag bizde
3. altargana | 2009-11-04 14:09:36
Оросууд ч басзэрлэг улс даа, Чернобылийг оршин суугчдад хэлэлгүй нэг хоёр хонуулаад өчнөөн хүн хордуулж алсан ш дээ. Германы бил үү нэг пионерийн лагерьт Чернобылийн хордсон хүүхдүүдийг амраагаад, тэд нь маш гунигтай, хэдхэн сар л амьд явах азгүй хүүхдүүд байсан гэж нэг юман дээрээс уншаад зөндөө өрөвдөж билээ
4. xoxotush | 2009-11-04 15:51:52
hain
5. gorzook | 2009-11-04 16:24:09
Аймшигтай юм. Энэ орос, хятадууд нээрээ хүний амийг юман чинээ бодохгүй ээ.
6. amanjinka | 2009-11-04 16:28:21
ӨӨӨ НУТАГТ АЙН ХЭ ХЭ
7. chimgeeitgel | 2009-11-04 22:46:18
харамсалтай юм, ямар ч гэмгүй хүмүүс ингэж хохирох гэж.
8. apabst | 2009-11-05 00:09:04
lover_girl- одоо нүүгээд ч нэмэргүй л дээ. Угаасаа цацарагт туяагаар нэгэнт хордсон болохоор...
Medkue- мэдээж удамшина. Харин эмгэг согогтой хүмүүс хэдийгээр хүүхэд хийхгүй ч зүгээр байгаа хүмүүсээс гарч байгаа хүүхэд нь тийм ... угаасаа биен нь хордсон болохоор... Тиймээс ч хүн ам эрс багасна л даа.
altargana- харин тийн. монголчуудыг 30-60 аад оны үеэр яалаа даа...
xoxotushka - хэлэх үг олдохгүй байгааз...
gorzook- харин тийн.
amanjinka- өө чи казак байсымуу хэхэхэ
chimgeeitgel - харин тийн. гэмгүй энгийн ард иргэд гэж бодохоор. хамгийн гол ү удмаараа болж байгаа байхгүй юу...
9. amanjinka | 2009-11-05 04:20:57
тийн ш дэээ яасан харшилтай юмуу хэ хэ
10. biochemiker | 2009-11-05 04:47:49
Семиплатинск Монголоос тун ойрхон газар... Түүнээс гадна Хятадын Лоп Нуур бас л холгүй бий дээ...
11. apabst | 2009-11-05 13:46:28
amanjinka- хэхэхэ тийм юм шиг харагдаад байна уу? ккк
biochemiker- тиймээ. Хятадууд гадагш нь мэдэгдэхгүй юу ч хийж байгаа юм билээ. Хэн чмэдэхгүй л дээ. туршилт хийж байгаа л гэж сонсоноос яг нарийн мэдээлэл бас байхгүй ш тээ.
12. hen (зочин) | 2009-11-05 21:41:18
amanjinka chin harin sonin nuhuruu gvi yu chi chin uul n mgl ulsiin irgen bailgvidee ali esvel mgl hel sain sursan kazakstan ulsiin irgen yumuu
13. molor | 2009-11-05 21:44:55
хайн, харамсалтай л юм. ганцхан л юм бодогдож блаа. тэндээс хүмүүс яагаад нүүдэггүй юм болоо гэж?
14. apabst | 2009-11-07 08:52:53
hen-наргиа шүү дээ. Тоглоом ойдоггүй ээ?? кк
molor - одоо нүүх нэг нь нүүж л байгаа байх л даа. Хамгийн гол нь оройтсон л доо. Биеэдээ уже шингээчихсэн байгаа биз дээ...
15. SSunday | 2009-11-07 11:55:46
Аймаар юм. Яагаад иргэддээ тэгэж зэрлэг хандаж чадаж байна аа?
16. blogtoihun | 2009-11-08 05:32:11
Энэ чинь хүйтэн дайн гэх хоёр систэмийн дайсагналаас болсон. арай л харгис байжээ.

Дэлхийн 2 -р дайн өнөх япончууд өвөр монлд бас асар олон туршилт хийж байсан байдаг юм билээ. Энэ тухай нилээд олон кануу байдаг даа. Ихэнх нь ус гол булаг шанд хордуулдаг..
17. найз | 2009-11-10 13:00:35
яасан хэцүү юм бэ. эртхэн нүүчихэд яадаг байнаа. тэхдээ бас унаган нутаг болохоор нэг л хоргодоод байсын байлгүй. комунистууд жаахан нуун дарагдуулах хоббитой юу үгүй юу. манай ху-нам бас л нуучих гээл байдаг биздээ, орос агаа нараасаа сурсын байгааз аягүй бол
18. apabst | 2009-11-10 13:37:49
SSunday- харин би ч гэсэн гайхаад л байгаа юм.
blogtoihun - харин тийн. аан нөгөө биологийн бактерлогийн "зэвсэг" гээд байдаг билүү ...
найз - харин тухайн үедээ хүмүүс нь мэдэхгүй байгааад өнгөрсөн юм шиг билээ. Одоо өнгөрсөн хойно нь хичнээн нүүгээд ч яах билээ. Нэгэнт туяа биенд шингэчихсэнээс хойш...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.