"Сонин хамтран амьдрагч"

Энийг дээр үед биччихээд гаргах үгүйгээ мэдэхгүй нилээн болсын. Санааг нь хаана ч билээ нэг блог дээр юм уншиж байгаад орж ирсэн юм.

Германд ирээд нэг их удаагүй байсан үе. Жил л болж байсан байх. Тэр үед 2 ортой оюутны байранд аз болж ганцаараа байсан юм. Их сургуулийн хичээл аль хэдийн эхэлсэн тул энэ семестэр ганцаараа амьдрах нь гээд дотроо баяртай. Жирэмсэн байсан болохоор дараагийн семестрээс хувийн байр хөлсөлж эсвэл оюутны байранд гэр бүлтэй оюутнуудад зориулсан байр авахаар найз залуутайгаа ярьсан байлаа. Тэгсэн харин нэг өдөр байр хариуцсан хүн орж ирээд нэг хожимдож ирсэн монгол оюутан маргаашнаас энд орно гэв. Дотроо жоохон дургүй байсан ч за одоо яахав монгол юм чинь ядаж хааяа чалчиж байхад зүгээр гэж бодлоо. Тэр өдрөө өрөөгөө янзалж урдын байгаа байдалд нь оруулан голд нь 2 хувцасны шүүгээг нэгийг нь цааш нь нөгөөг нь нааш нь харуулан тавьж өрөөгөө 2 хуваав. Мэдээж би хуучин суугчын хувьд цонхон талын хэсгийг авлаа.

Маргааш нь хичээлээсээ ирэх алдад нөгөө монгол охин нүүж ирэв. Мэнд мэдэлцээд хаанаас ирсэн, яагаад оройтож ирсэн энэ тэр хэмээн ярилцаж, бага зэрэг танилцлаа. Хөдөөнөөс ирсэн охин гэнэ. За тэр ч яахав. Гэхдээ яагаад ч юм бүү мэд миний хувьд анхны сэтгэгдэл их сонин охин байж магадгүй сэтгэгдэл төрсөн юм.

Тэгээд мэдээж нэг жил болсон оюутан хүн юу эс байхав дээ. Зурагт, хөгжим, ус буцалгагч, кофе машин, бүхэл бүтэн тавиур дүүрэн СД-ний цуглуулга гээд л...  Тэгээд би нээг их сайн хүн болоод л чи миний ус буцалгагч, сав суулга аяга тавагнаас хэрэглэж болноо. Анх ирсэн хүн юмгүй хэцүү байдын гэсэн чинь их гайхсан байртай над руу харснаа их сонин байдлаар " энэ юмнууд чинийх байсан юм уу? Би энэ байрных л юм байх гэж бодсон ш тээ. Би одоо тэгээд хаашаа юм бүгдийг нь өөрөө худалдаж авах хэрэг үү?" гэлээ. Тэгэхээр нь "би тиймээ энэ оюутны байрнуудад тавилганаас өөр юм байдаггүй ш тээ. Чи унтах ор дэрний хэрэглэлгүй бол доор байрны даргаас зээлж авч болдог юм. Эсвэл одоо дэлгүүрүүд онгорхой байгаа дээр гарч ор дэрний хэрэглэл авах хэрэгтэй" ... энэ тэр гээд л жаал юм хум тайлбарлаж өглөө.

Маргааш орой нь би зурагт үзээд сууж байсын... Тэгснээ нөгөөх чинь надад "хөөе чи наад зурагт хөгжим энэ тэрээ дундаа тавьчих" хэмээн нэлээн шаардангуй маягтай хэлэв. Би гайхаад "дунд тавьчихаар хувцасны шүүгээ байгаа болохоор үзэхэд хэцүү болчино л доо, чи зүгээр тв үзмээр байвал ийшээ орж ирээд үзэж болно ш тээ. Хөгжим ч гэсэн сонсож болно." гэлээ. Тэгсэн чинь наадах чинь дундынх юм байгаа биз дээ би ч гэсэн үзэж сонсох адил эрхтэй биз дээ гэнэ. Тэгэхээр нь "үгүй ээ энэ миний юм л даа. би өөрөө мөнгөөрөө авсын. Урд нь хэлсэн ш тээ. Энэ байранд тавилганаас өөр юм байхгүй... бла бла... гэхдээ чамд юм хэрэг болвол надаас асуугаад авч байж болноо" гэлээ. Тэгтэл гэнэт " Надыг наашаа ирэхэд манай ах эгч энэ тэр монголчуудтай битгий ярьж, найзалж нөхөрлөж бай. Их онцгүй муу хүмүүс байдаг. Гай болно гэсэн. Тиймээс би монголчуудад дургүй." гэж авдын. Би гайхаад "чи монгол биз дээ?" гэсэн тийн гэнэ. Тэгээд аан л гэлээ. Түүний хамгийн түрүүнд таалагдаагүй зүйл бол хүний нүүр эгцэлж хараад юм ярьж хэлж, эсвэл мэндэлж чадахгүй дандаа доошоо юм уу өөр тийшээ харж ярьдаг байв. Яагаад ч манай ээж тийм хүмүүсийг сүү долооцон гөлөг шиг гээд дургүй байдаг. Би ч бас их дургүй юм. Хулгай хийж, худлаа ярьсан хүмүүс л тэгдэг байх...

Тэрнээс хойш овоо нам болсон. Бид 2 нэг их ярьдаггүй бөгөөд ярихаар яриа таарахгүй. Би хамтран амьдрагчтайгаа муудалцахгүйн тулд аль болох дуугай өнгөрдөг байв.

Гэтэл хэд хоногоос байранд амьдардаг монгол оюутнууд хүүе чиний хажууд орсон охинтой таарсан ... жоохон ёоёо-той юу үгүй юү хэмээн янз бүрийн "элдэв жижиг сажиг" хов жив сонсогдох боллоо.  Сүүлдээ байрны хүүхдүүд "танай нөгөөх чинь..." гэдэг нэр өглөө. Явж явж нөгөө миний хамтран амьдрагч чинь миний "үр хүүхэд" шиг "манай" нэр авдаг байгаа даа.

Манай байр цөөнгүй монгол оюутантай гэж урд дурдсан. Тэрний хирээр манайхаар монгол оюутнуудын хөл тасардаггүй байв. Манай найз залуугийн найз, танил энэ тэр гээд л эрэгтэй хүмүүс бас цөөнгүй орж ирнэ. Нөгөө "хамтран амьдрагч" маань үүдэн хэсэгт орны хөлөө яг үүд рүү харуулан тавьсан бөгөөд хөхний даруулга, бандага энэ тэрээ угаагаад орныхоо хөл дээр тохчихно. Хүн орж ирэхэд хамгийн түрүүн хөний даруулга бандага угтана даа. Орж ирсэн хүмүүс өнгөрөхдөө том хараад л өнгөрнө. Хүүхнүүд ч гайхаж энэ юмтай юмуу хаашаа юм өнгөө алдсан дотуур хувцсаа хүнд гайхуулж байгаа юм шиг ... хэмээнэ...

Нэг өдөр найз залуутайгаа юм худалдаж авах гээд ойрхон супермарктын гадаа дөхөж иртэл юм худалдаж авдаг түрдэг тэрэгнүүдийн хажууд мань хүн зогсож байна.Эндхийн тэрэгнүүдийг дээр үед 1 ДМ, одоо бол 1 евроны зоосон мөнгө хийж цоожноос нь салгаж авдын. Тэгээд л 1 ДМ-гүй тэгээд зогсож байгаа юм байх гэж бодоод очоод яасан задгай мөнгөгүй байгаа юм уу гэсэн чинь, гүй энэ муу тэрэг тавигддаггүй гэчихсэн дугуй руу өшиглөөд зогсож байсан гэж байгаа юм. ккк

Яваандаа би ч хурдан өөр байр олж гарахыг бодох болов. Тэгсэн дээрээс хойш надыг хичээлд явсан хойгуур тэр эрт ирээд миний юмнуудыг онгичиж үздэг юм шиг сэтгэгдэл төрөх болов. Би өөрийн гэсэн эмх замбараатай, хаана юуг яаж тавьснаа сайн мэддэг байв. Одоо бол хүүхэд мүүхэд гээд тэр бараг байхгүй болсоон... ккк

Тэгээд миний бичиг баримт байдаг хавтасан доторх юмнууд энд тэнд нь нугаларсан, зөв хаагагүй гээд л... Сд-үүд байр нь солигдсон байх гээд л... тоочиж барахгүй. Тэгээд баримтгүй болохоор нэг их юм хэлдэггүй байлаа. Тэгсэн нэг удаа хичээлээсээ иртэл өрөөний хаалга дотроосоо түгжээтэй бөгөөд хаалганд нь түлхүүр зоогоод орхисоноос гаднаасаа онгойдоггүй. Тогшлоо таг, дахин нилээн чанга тогшлоо шир шир гэх чимээ сонсогдоод нилээн удаж байж цаанаас тог тог хэмээн хүн явж ирэх чимээ сонсогдон удалгүй хаалга тайлав. Би мэдээж чи яагаад хаалгаа түгжсийн гэсэн худлаа нүдээ нухалж би харин унтаад гэнээ... Тэгэхээр дээрээс хойш хураасан "хамаг юм" дэлбэрч " чи юу гээд худлаа яриад байгаа юм бэ. Сая чи цаанаас миний талаас наашаа ирсэн ш тээ чиний хөлийн чимээг сонссон. Урд нь ч гэсэн өдөр бүр миний юмнууд онгичсон, энд тэнд оруулж тавьсан байдаг. Чи яагаад хулгайч нохой шиг хүн байхгүй хойгуур ингэдийн... надыг байхад асууж болно ш тээ. Чи надыг тэнэг гэж бодоо юу ... Хэрэв энэ байдал сайжрахгүй бол байрны даргад хэлнэ "энэ тэр гээд л авч өгсөн гэж байгаа юм...

Түүнээс хойш бид 2 бүүр ярихаа байсан. Би ч байр хайхаа түргэвчилж удалгүй нэг байр ч олов. Мэдээж тэр дороо нүүгээд явж, орчихож болохгүй болохоор нэг хэсэгтээ тэндээ байв.

Тэгсэн нэг өдөр манай байрны нэг хүүхэн орж ирээд хоол хийх гэсэн юу ч билээ мартчихаж байдаггүй чамд байна уу гэв. Надад байгаагүй учир нөгөө хүүхэн бид 2  нөгөө "хамтран амьдрагч"д байгаа эсэхийг асуутал байгаа гээд хувцасны шүүгээгээ онгойлгоод гаргаж өгөв. Тэрнийг хувцасны шүүгээгээ онгойлгоход нөгөө хүүхэн бид 2 бараг савж унах дөхсөн. Би түүнийг жоохон заваандуу гэж мэднэ л дээ. Гэхдээ тийм аймаар гэж төсөөлөөгүй. Түүний шүүгээнд юу байгааг ч би тэгж харж байгаагүй. Хувцасны шүүгээндээ хувцас урд нь наранцэцгийн тос гурил , гутал ууттай төмс, сонгино , хажуугийн шүүгээгээ онгойлгосон ном дэвтэр хайруулын таваг, талх масло гээд л бүгд цуг ... Энэ нь мөн л энэ нь байрныхны нэг хэсэгтээ яриа болж билээ.

Тэгээд ч удалгүй би өөр байранд нүүж орсон юм. Тэр үед бараг л өдөр болгон л нэг юм болдог байсан. Ихэнхийг нь мартжээ. Үлдсэн нь энэ байна. кк Нэг иймэрхүү "сонин" хамтран амьдрагчтай богино хугацаанд амьдарч үзсэн юм байна.

Сэтгэгдэлүүд:

1. Гүзээ өвгөн | 2009-10-26 14:41:41
аяа аяа хэхэ иймэрхүү нөхдүүд мэлээн байдийшүү
2. lover_girl | 2009-10-26 14:43:03
Ээ бооожээ мооое хэхэ замбараагүй амьдраад сурцан хүн байна даа тээ.
3. Сарнайха | 2009-10-26 14:43:09
ёооо ёстой боож үхмээрийн бн над шиг хажиг зожиг хүн нэг өдөр ч тэсгүй эээ
4. Quietwater | 2009-10-26 14:45:40
Хэцүү. Би ч гэсэн одоо нэг биш хоёр хамтран амьдрагчтай. Өглөө эрт босно гээд унтахаар л албаар юм шиг хөгжим ший хангинуулдаг нэг нь байхад нөгөө нь шөнөжин хүн цувуулдаг нэг нь ч байх.
5. Баяраа | 2009-10-26 15:04:40
Эмэгтэй хүн өөртөө арчаатай чамбай байвал хэн ч харсан сайхан ш дээ.Өнгөө алдсан бандагаар угтаж аваад байвал ч ... хол явахгүй дээ! тиймээ хө?
6. 123 (зочин) | 2009-10-26 15:27:56
Naad nohor chin hoolnii materialaa tegj hiideg bas ch gaigui.End bol bolson hooloo shkafandaa hiideg hun baidag yum sh de.
Zarim nohduud bol mongoloos irsen hiamiig rezin boltol n 2-3 sar holdooj bgaad iddeg.
7. apabst | 2009-10-26 23:28:10
эээ Нусаа наамараа - хэхэхэ ямар инээдтэй нэртэй юм бэ. харин тийм юм шиг билээ...
LOVER GIRL- харин тийн...
Сарнайха- гэхдээ үнэхээр хэцүү юм билээ...
Quietwater - тийм үү хэцүү юм аа... тээ
Баяраа - харин тийн би өмнөөс нь ичээд байгаа юм чинь...ккк
123 - яанаа тйим үү?
8. amor | 2009-10-27 22:18:30
хэцүү хүмүүс их бий..
чимээгүйхэн өөрөө л зайгаа авсан дээр байдгийн.
9. Дон Жуан | 2009-10-29 13:06:00
Амархан хүмүүс бүр их. хэхэхэ
10. medicalscience | 2009-10-29 13:28:53
сүүлдээ харахаас дургүй хүрч гэртээ харьмааргүй болдог юм даа. бөөн стрессны нэмэр байдаг юм билээ,
11. apabst | 2009-10-29 13:39:26
amor - би ч угаасаа л тэгдэг л дээ...
Дон Жуан- хэхэхэ тийм үү?
medicalscience - харин сүүлдээ бол тийм болох шинжтэй юм билээ ээ.
12. Badman | 2009-10-29 13:43:48
Нэг л их илүү харж билүү долоосон иймэрхүү гарууд ч нэлээн бий шүү. Санаа муу бол заяа муу гэгчээр нэг их гавьдаггүйм даа тэгээд. ккк.
13. apabst | 2009-10-29 23:51:23
Badman- харин тийм ээ...
14. altargana | 2009-10-30 11:35:17
хэхэ ёстой сонин гар вэ...би хүний юм онгичдог хүнтэй таарч л явлаа
15. Sascha | 2009-10-30 11:48:00
yoyo chi ch ix tessen bna shu
16. apabst | 2009-10-31 23:24:54
altargana -харин тиймээ зарим нэг хэцүү хүмүүс байдаг ш тээ...
Sascha - хэхэ. Муудалцаад яахав дээ нэгэнт нэг өрөөнд унтахаас хойш...ккк
17. Black Pearl (зочин) | 2009-11-01 22:53:27
Yooo. te1 garuud zondooo zondoo. Hodoonoos irsen dunduk garuud yg tiim bdgiin bna lee. End odoo manai angid ihenh ni hodooniih tgd l sonin sonin garuud zondoo bdgiin shde. Yahav hotiin uuguul humuus dotor sonin humuus bdag ldaa. Ghdee hodooniihon bol bur sonin sh de. Yaj tiim ym bodoj oilgoj yrij chadaj bdgiin buuu med. Tgd te1 deeree ih zantai, muuhai deeree ailgui, zavhai deeree aimar ariun boloh gj ydna, gd l sonin sonin uil garna daa. ystoi ih surguulid orood l hodoonii te1uud gd bdgiin uchriig jinhen ysoor ni oison doo... hoorhii. Medeej dandaa buh humuusiig heleegui lde. Bas hodooniihen gj hochilood bval jaahan tiimhen ym bolj bh shig bna. Ghdee ihenh ni tiim bna , minii uchirsan humuuisees. Bi zaluuhan bn, surguuliinhnaas oor uulzsan hun amitan ch odoodoogoor tsoon bgaal daa. Ghdee l 1 angid tsuglasan hihceeldee leader bsa garuud ni tiim bgaam chin busad ni ...... Yoooyooo bodohoos ch aimar.. iiii. Tgd bas ter ch unen shuuu.... SUU DOLOOSON GOLOG SHIG ymnuudiig harahaas ch nud horsmooor. ystoi hol yvbal taarna. tiim ymnuud chin ysn ch oligtoi bish l bdag ym bna leee. kkk tiimee?
18. найз | 2009-11-02 16:19:39
эмэгтэй юм байж замбараагүйм бэ. би нэг сонин гартай саяхан таарсийшд. төрөх гээд нэг тасагт нэг өдөр нэг охинтой хамт ордын. 19-тэй охин байсын. тэр нөхрийнхөө мессэжийг уншиж чадахгүй надаар уншуулдаг, тамхи нууж татдаг эн тэр нь дүүрч. намайг 0 орсон хойгуур дэрний хажууд байсан миний утас дуугархаар нь авчихаж. ороод ирсэн чинь май нөхөр чинь залгасы шүү гэцэн миний утсыг өгчийнө. би аймар гайхсан. гэртээ би аавынхаа ахынхаа дүүгийнхээ ээжийнхээ нөхрийнхөө ч утсыг авдаггүй. тэрэнтэй адил хэн ч миний утсыг авдаггүй шд. аргагүй тохиолдолд л нөхөр бид хоёр биесийнхээ утсыг авдын.
19. Хэлтэрхий | 2009-11-02 16:31:51
хүн сурсан юмаа тавидаггүймаа. би нэг хүнд өмдөө яаж эвхэхийг 2 жил зааж байна. аяга угаахыг бүр дүүрч. за за юун шалчиг юм биччихвээ ха ха ха
20. apabst | 2009-11-03 04:29:35
найз - хүүе тэр чинь хүний утас авдаг ямар сонин баагий вэ тээ... ккк
Хэлтэрхий- хэхэ наадах чинь бараг сайн ярьвал онигоо болгочихмоор юм байна ш тээ ккк
21. SSunday | 2009-11-07 11:32:43
Өөө ёстой хэцүү хүүхэн байжээ. Би лав тэсэхгүй байх аа. Ядаргаатай юм.
22. p.mardai | 2009-11-07 11:45:51
УГ НЬ ЧИ МУУЛЖ БАЙХААР ЖААХАН Ч ГЭСЭН ЮМ ЗААЖ ӨГӨХ БАЙСЫН . ЧТ АНХНААСАА ЖААХАН ЖОЖИГ ЗАН ГАРГАСАН ЮМ ШИГ САНАГДЛАА. ЧИ УДСАН ХҮН ЮМ ЧИНЬ БҮХ ЮМ АА ХЭЛЖ ӨГӨӨД Л ТЭ. БИ БАС НЭГ ГАЗАР БАЙСАН, ГЭХДЭЭ ХҮМҮҮСТ ТУСЛААД Л ЯВДАГ БАЙСАН.ГЭХДЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД ЯМАРЫГ САЙН МЭДЭХГҮЙ ЮМ .
23. Зочин (зочин) | 2009-11-07 11:57:39
p.mardai Сайхан хэллээ
24. tungaamnh | 2009-11-07 12:01:38
энэ хүмүүс аягүй сонин байхын тэ, би ч гэсэн иймэрхүү хүний юмыг дураараа онгичдог, ухдаг хүмүүст аймар дургүй, бүр үзэн ядмаар санагдаад байдын,
нэг удаа эхний паарын лекцэн дээр хажуудаа сууж байсан ангийнхаа охиноос дэвтэрийг нь гуйгаад 2 гурван дутуу юмаа бичээд аваатий гэж авсын, тэд хичээл тарсны дараа цүнхээ ангидаа ширээн дээрээ орхичихоод гарчихаад ороод ирсэн чинь нөгөө охин, Тунгаа би дэвтрээ цүнхнээс чинь авцан шүү за, гээл тэгжийна, би аан гээл өнгөрсөн ч дотроо өөрөө орж ирээд аваад өгөхийн хооронд гэж бодоод жооохон дурамжхан л байлаа, тээд орой гэртээ ирээд цүнхэндээ байсан нэг номоо олдоггүй ээ....гайхаал, уур хүрээд, маргааш өглөө нь очоод асуусан чинь би харин надад хэрэгтэй байсан болохоор авцын гэхээр нь хэлээд авахгүй яасан юм, би тээд даалгавраа хийж чадсангүй шд гэсэн чинь юун сүртэйн энэ тэр гээд уурлаад байж уу, ер нь ч жоохон нахаль, бүдүүлэгдүү охин болохоор би төдийлөн харьцах дуртай биш байдаг байсын, тээл тэр өдөр санаандгүй нэг тйимэрхүү юм болоод

ер нь л хүний юманд дураараа хүрдэг хүн зэвүүн тэ
25. m2 | 2009-11-07 12:12:20
Кэцү күмүс кэцү л байдаг доо
26. Oyuna | 2009-11-07 12:35:53
хүний юм ухаад байгаа хүнийг л ойлгодоггүйн
27. apabst | 2009-11-07 22:20:58
SSunday - хэхэхэ
p.mardai - зааж өгөөд ч юм сурдаггүй хүн гэж байдаг ш тээ. Эсвэл сурах дургүй ч юм уу бүү мэд. Энд яахав зожиг юм шиг чамд харагдаж магадгүй. Гэхдээ би тийм зожиг хүн биш л дээ. Тэрнээс хойш би өөр хотод очоод 2-3 удаа өөр монгол охидтой хамт амьдарч байсан. Ийм проблем лав гарч байгаагүй. Харин ч би аль болохыг туслахыг бодовч хүн илжиг шиг зөрөөд байвал хэнд ч цааш туслах сонирхолгүй болдог бол уу. Эсвэл магадгүй монгол эрчүүл их "тэвчээртэй" тэгээд дуугай байгаад байдаг юм уу... Би лав тийм эр хүн мэдэхгүй. Манай найз залуу болон найз залуучууд нь ч толгой сэгсрээд л байсан.
Зочин- хүний бичсэнийг уг нь дэмжиж байхаар өөрийн санаа бодлоо илэрхийлсэн бол зүгээр байсан бол уу?
tungaamnh - хэхэхэ харин албатай юм шиг уу? Би бас нэг монгол залууг гэрээсээ хөөж гаргаж байсан юм байна. Айлд орж ирчээд том том "баагаад" тэгснээ манай зочны өрөөний бараг хамаг юм "онгичих" нь холгүй... бараг гэртээ байгаа юм шиг загнасан. Дөнгөж анх удаа манайд орж ирж байж шүү. Надыг бол огт танихгүй, манай найз залуугаас л юм асуух гэж ирсэн ш тээ... Хүнийг хүндэлнэ гэдэг зүйлийг бүр ор тас мартсан юм уу хаашаа юм... миний лав шал дургүй хүрсэн. Тэгснээ хөөе чи хоол хийгээд өгчихүй юм уу өлсөөд байна ч гэж байх шиг...
m2 -харин тийн
Oyuna - энд бол германчууд миний цүнхэнд байгаа очоод авчих гэсэн ч тэр болгон авдаггүй. Үгүй ээ би хүний цүнх уудлах болж байна уу үгүй чи өөрөө аваад өгчих л гээд байдаг ш тээ...
28. blogtoihun | 2009-11-08 05:37:45
Аймаар гарууд зөндөө айн, монголчууд нүүдлийн хамтын гэмээр байсаар сурцым уу хайшаа нь, гүй эртүүд нэг найз күүкэн надыг залга даа гээл байдын, би нь залгаал яриад байдын тэгсэн чи залгаачээ гээд уурладаг гэжий штэ...

Хүүе тэрний утас мөнгөтэй, минийх мөнгө нь дуусдаггүй юм уу... жаахан ууртай байсан юм, шал дургүй хүрээд залгаагүй тэгсэн дахин дахин над руу залга гээд... аягүй сонин тэ...
29. нар (зочин) | 2009-11-22 20:57:01
yun so yum bichtsiin bi bvvr hamgiin svvliin heseg ni yu bh bol geed l aimaar dogdlood unshaad bsn chin onts so yum alga zvgeer l neg zawaan zojig ohin bna.bi bvvr mongol gsn nereer bairand orson hytad yum boluu gj bodloo shd kkk

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.