Германд төрөл бүрийн машины номер байдаг.
Хамгийн түрүүн Герман улсад бүртгэлтэй машинууд урдаа Европын холбооны тэмдэгтэй цэнхэр дэвсгэр дээр D буюу Deutschland товчлол байна.

Дунд байх тэмдэг ямар мужийн ямар хотод бүртгэлтэйг харуулна. Жишээ нь:
Баяарн мужын Мюнхэн хотод бүртгэлтэй бол энэ тэмдэг байна.
Мөн техникийн үзлэгт орох хугацаа бүхий дугуй тэмдэг.
![]()
Жишээ нь эн 2007 оны 12 сар хүртэл хүчинтэй.
Германы машинууд ихэвчлэн хотын нэрийн товчлол дараа нь үсэг тооноос бүрдсэн номер байдаг.
Ихэнх том хотууд 1 үсгээс бүрдэнэ. Жишээ нь: Берлин B-HK 363 гэх мэт. Мөн 2 үсгээс болон 3 үсгээс бүрдсэн байна. Ихэвчлэн 3 үсгээс бүрдсэн тэмдэг жижиг хот, төв суурин юм уу тосгоных байдаг. Жишээ нь: MEK - SM 3685 гэвэл MEK нь Mittlerer Erzgebirgskreis гэдэг газрынх.
Түүнээс гадна хараад байхад хотын төв хэсэг рүү бүртгэлтэй машинууд 3 тоотой дугаараас бүрддэг бол хотоос гадагш бүртгэлтэй машинууд 4 оронтой тооноос бүрддэг юм шиг харагдсан.

Oldtimer буюу 30-аас дээш настай оригнал байдалд хадгалж байгаа тохиолдолд өгнө.

Oldtimer буюу 30-аас дээш настай 1-ээс дээш машинтай тохиолдолд ээлжилж хэрэглэж болох байдлаар өгнө. Энэ нь 07-оор эхэлсэн байна. Мөн 10-аас дээш машин бүртгүүлж болохгүй.

Экспортын машин. Улаан хэсэгт хугацааг өгсөн байна.

Улаан номер нь машины худалдаа хийдэг болон машин засврын газруудад богино хугацаанд машин шалгаж үзэх болон, худалдан авагчид биечлэн үзүүлэх зорилготой ашиглах номер. 06-аар эхэлнэ.

Дипломат номер 0-оор эхэлнэ. 2 дахь цифр нь тус улсын товчлол. Жишээ нь энд 17 нь АНУ.

Ногоон номер нь машины татвараас чөлөөлөгдсөн гэсэн үг. Энд ихэвчлэн газар тариалан болон мал аж ахуйн зориулалттай ашигладаг машин болон бүх нийтйин ашиглалтанд зориулсан машинуудад өгдөг.

Улирлын чанартай номер. Энэ нь улирлын чанартай ашигладаг кабрио машин, мотоцикль болон гэр машин зэрэгт өгдөг байна.

АНУ-ын армийн машин. AD, AF ба HK гэсэн эхний үсгүүдээр эхэлнэ.


Сэтгэгдэлүүд:
bi ter diplomatiig l unachmaar bn gess kkkkk
Сэтгэгдэл үлдээх: