Сая 2-3 хоног хүүхэд нөхрөө унтуулж байгаад шөнөжингөө баахан кану үзлээ.
"Desperate Housewives" одоогоор Германий ТВ-гээр 5-р бүлгийн 18 байна уу 19-р хэсэг дээр явж байгаа байх. "Desperate Housewives"-ийн 5-р бүлгийн үлдэгдэл ангиуд 6-р бүлгийн 1-3-р хэсгийг энглиш дээр үзчихиж байгаа юм тэсэхгүй. Иимаар тэвчээргүй байгааз дээ... ккк
Гэхдээ энэ кану яван яван улам л балай болоод байх юм аа... За за та нар өөрсдөө үзнэ биз.

Тэгээд "Нэгэн бүсгүйн тэмдэглэл" блогийн эзэн Бүсгүй-н зөвөлгөөний дагуу "Captain Abu Raed" гээд Иордан улсын нэг кану үзчихлээ. Нээх гоё гэх нь ч хаашаа юм гэхдээ уг санаа нь их таалагдсаан.

За тэгээд нээрээ хэлэхэд би аймшигийн болон, фантази канунд дургүй талдаа. Гэхдээ хөөрхөн фантази кинонууд бий л дээ. Харин хайрын кино, амьдрал үзүүлсэн эсвэл түүхийн, инээдмийн канунд бол мангар дуртай гэж байгаа юм. Мөн дуртай кануны тоонд тээнии фильм орно.
Энэ "17 again" гэдэг Zac Efron-ий тоглосон киног сая л үзлээ. Эртний кану л юм. Бүр 3 дахин үзсэн гээл боддоо... хэхэхэ Маш таалагдсан.

"Land of the Lost" гээд энэ нэг сонин кануг үзчихлээ... Нэг их таалагдаагүй. Энэ нэг Др. цаг хугацаагаар аялдаг машин шиг юм бүтээгээд тэрүүгээр өнгөрсөн, ирээдүй... за за би хүнд киног эхэлж ярьж өгөх дургүй. Өөрсдөө үзнэ биз. Тэгээд ч би кану гоё ярьж, өгүүлж чаддаггүй юм. Ерөнхий ойлголтыг дараад дараад ороод харчина биз тээ...

::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
Сая "My Sister's Keeper" гэдэг киног үзлээ. Та нар заавал үзээрэй. Жоохон юм бодогдуулж, нилээн уйллаа.
Энд нэгэн гэр бүлийн охин нь Лоекеми өвчтэй болно. Тэд нар нэг эмчийн зөвөлсний дагуу охиноо аврахын тулд лаборторын аргаар ахиад нэг охинтой болно...
Энд эх хүн гэдэг хүүхдийнхээ төлөө яаж тэмцэж байгааг, түүнээсээ болж заримдаа зөвхөн нэг л тал руу анхаарлаа хандуулж байгаагаа мэдрэхгүй байгаа... гээд л хүнд бодол төрүүлэхээр кино санагдсан. Та нарт ч таалагдаж юуны магад.



Сэтгэгдэлүүд:
Би энэ канууг л үздийн
блогтой хүүхэн- харин тийн ... ккк
Rush- 17 again надад лав таалагдсан шүү...
би киног аймаар дутуу үздэг ээ..
тэгээл үзсэн ч юм шиг үзээгүй ч юм шиг санагдаад байдгийн хэхэ..
хайр, амьдрал эмгэнэлт энэ тэрийн чадварлаг тоглосон хоромуудад уйлж энэ тэр өөрөө шаналчихаад лайтай лайтай.
amor- харин тийн ойрд канудаагүй... завтай байгаа дээрээ гээд л.... ккк
altargana - монгол кино үзээгүй хэдэн ч жил болж байна даа бүүү мэд... ккк
Би бас кино ярьж чаддагүй ... Гоё үзэж л чадна. Нэг хүний нүдэнд харагдтал ярьдаг хүмүүс байдаг даа. Нэг ёсны авьяас шүү... надад лав байхгүй...ккк
би нөгөө шар үстэй зэвүүнн хүүхэн үхээд л ,,, тэрний нөхөр нь сусанг хүүхэдтэй нвь хорлох гэж байгаад баригддаг хэсгийг үзээл дууссан байгааа... өөр юу болсон айн..
Сухомлинский гэж кино жүжигчин билүү
hehehehehe
bomberder- ккк
gorzook - тэгээрэй
Сэтгэгдэл үлдээх: