Манай нөхөр 2 жилийн өмнөөс эхлээд л Nintendo Wii авья гээд, би болохоор аймаар компьютер тоглоомны эсрэг болохоор үгүй гээд л... Тэгсэн сая манай нөхөр энэ жилийн төрсөн өдөр шинэ жилийн бэлгийг хамтад нь авна, гэхдээ Wii л авна гэж "тунирхаад" одоо тэгээд яахуу нөхрөө "эрхлүүлээд" нөгөө хэдэн жил хүссэн Wii-г авлаа.
Гэхдээ бас манай нөхөр их зальтай аа. Яасан гэсэн "чи ч гэсэн хамт тоглоно ш тээ. Фитнесс клуб явах хэрэггүй. гэртээ иог энэ тэрээр хичээллэж болно" энэ тэр гээд л...
Би ажилд орсноос хойш би фитнэсс клуб явах завгүй болсноор клубээсээ гарсан юм. Тэгээд спорт гэдэг зүйл мартагдаад байгаа байхгүй юу. Тэгсэн яасан нээрээ л авсан эхний өдрөө Wii спортоор нөхөртөөгөө ана мана үзээд бокс, боулинг-оор хожоод, харин гольф, байсболл-оор хожигдчихсон. ккк Харин хэдэн раунд нөхөртэйгээ бокс тоглосон биш маргааш нь хамаг гар болоод хавирга, нуруу гээд өвдөөгүй юм алгаа.
Мөн манай нөхөр бас надад зориулж Wii Fit болон Wii sports Resort авчирсан, Wii Fit-ээр баахан иог, баланс болон булчингийн дасгал хийгээд эхэлсэн. Одоо тэгэхээр гэртээ л фитнэсс хийгээд Wii-гээр хичээллээд байж дээ...
Би ч тэгээд компутэр тоглоомд дургүй хүн удахгүй уйдах бол уу даа... За харан байж больё тээ...






Сэтгэгдэлүүд:
ter doorxi zurag chiniix uu...
nuguu goyo usee tairuulchixsan yumuu
SSunday- бид нар ихэвчлэн скортын төрлүүд л авсан. Тоглоомоос Марио парти 8 авсан зүгээр юм билээ...
chimgeeitgel- харин тийн...ккк
gorzook -Wii Fit их зүгээр юм билээ. Дан дасгалууд. Дасгалууд нь их хэцүү талдаа зарим нь. Дотроо Иог, булчингийн дасгал, балонс, аэробекийн дасгалуудтай. Тэр нь их таалагдсан. Өчигдөр -Wii Fit-ийн дасгалууд хийсэн одоо хамаг бие буларчихаж... гэдэс мэдэсний булчин хөл мөл гээд нил хөндүүр ... ккк
Энэ бол яруу сайхан бичлэгийн тэмцээн биш гэдгийг ойлгоно уу.
Гэвч хүсэлтэй бол Германаар бичиж болно, гайхалтайгаар орчуулаад доор нь би байрлуулья./Блогоос танд зориулж зөөвөрлөв/
Амжилт хүсье анддаа.
amanjinka- харж л байя хөө... хэхэхэ
аманж- хэхэхэ. Би компьютер тоглоомны эсрэг үзэлтэй хүн ш тээ... хэхэхэ
Яахав фитнэсс хийнэ гсэн тал дээр л авч байгаа юм... Өдөр бүр одоогоор Wii Fit-ээр хичээллэж байна.
Би бүр тэр байлддаг дайтдаг тоглоомд иимаар дургүй. Манай нөхөр коунт Страйк тоглохоор нь дургүй байдаг ч тэр хүн тэрнээс кайф авч байгаа болохоор одоо яахав дээ. Би ямар боль гэлтэй биш... Тэгвэл манай нөхөр намайг шоппинг хийхээ бай гэсэнтэй адил юм болох биз дээ хэхэхэ
Сэтгэгдэл үлдээх: