Винонд дуртай юу? Тэгвэл мэдэхэд илүүдэхгүй ганц 2 зүйл:
- Ямар төрлийн вино сайнд тооцогддог вэ?
Cabernet Sauvignon, Merlot, Chardonnay, Францын Pinot Noir мөн Германы цагаан вино Riesling, улаан вино Spätburgunder.
- Виног амт төрлөөр ялгах.
Винон дахь чихэрлэгийн хэмжээгээр хуурай, эктра хуурай, дунд зэргийн хуурай, зөөлөн, амтлаг, чихэрлэг хэмээн хуваадаг.
- Ямар өнгөтэй винонууд байдаг?
bianco буюу цагаан вино, grigio буюу саарал\ алтан шаргал, rosso буюу улаан, nero буюу улаан хүрэн, rosato (rose) буюу ягаан вино байдаг.
- Цагаан болон росе (ягаан) вино улаан виноноос илүү юу?
Үгүй. Виноны өнгө виноны чанарт хамаагүй.
- Хамгийн сайн винотой нутаг:
Мэдээж хамгийн түрүүн Итали, Франц, Испани. Германы Mosel, Pfalz, Reingau-ийн цагаан вино, Reinland-Pfalz-ийн улаан вино тун давгүй. Мөн сүүлийн үеийн вино хийж буй газруудаас Өмнөд Африк тун сайн винотой. Олон хүмүүс мөн Калифорни, Чили, Аргентин виног давгүй гэдэг боловч ихэвчлэн тэдний алкохолны хэмжээ өндөр байдаг.
- Амтанд ямар жилд дарсан байх нь нөлөөтэй юу?
Тийм. Тиймээс ихэнх сайн винонууд дээр ямар жилийнх болохыг тавьсан байдаг. Тэр жил цаг агаар ямар байснаар тэр вино ямар болохыг нэг ёсоор "хэлж" өгдөг. Жишээ нь: 2005 оны Германы Mosel-ийн вино маш сайн.
- Үнэтэй вино болгон сайн вино байдаг уу?
Ер нь бол үгүй. Хямд бөгөөд сайн винонууд их бий.
- Виног хир удаан хадгалж болох вэ?
Кабенэтт виног 2-3 жилээс удаан хадгалж болдоггүй, харин Spätlese буюу late harvest виног 5-10 жил, Auslese буюу selected harvest виног 15-20 жил хадгалж болно. Хамгийн гол анхаарах зүйл виног хэвтээ байдлаар хадгалах хэрэгтэй.
Харин цуглуулга биш шууд хэрэглэх тохиолдолд цагаан виног хөргөгчинд, харин улаан виног өрөөний темпратурт хадгалах нь зүйтэй.
- Вино худалдаж авахад юу анхаарах вэ?
Хэрэв хадгалахаар буюу цуглуулга маягтай авч байгаа бол бөглөөг маш анхаарах хэрэгтэй. Хадгалах вино үйсэн бөглөөтэй байх ёстой.





Сэтгэгдэлүүд:
ter 2005 onii doichiin Morsel-d nugasgui yumaa...kkk
ene Sanaagiin nad shig durtai gej
сайн уу хө
Наргил - хэхэхэ. Монголд олигтой вино байдаггүй юм билээ. Би лав олж хараагүй.
*САЙХАН САНАА*- калифорнийх давгүй ээ.
LuZa- харин тийн хэхэхэ
жиргээ- энд ч дургүй хүн цөөхөн байх шиг байна аа хэхэхэ
8: shi odoo neg dor yamar olond durtaien, ar araas ni l uuchxuu te
bi bol muu Glьrwine-aa l uunashd, arvin, duuskuu, xyamdxan gej
bas neg udaa naizuudtaiga vino uudag gar bolool shilj shilj neg vino avsan chn imaar huurai yanoon avtsan bsaa xaxax teriigee uuj duusah gj uiliini uzsooon xaxa
Одоо надаа хийгээч хө
gorzook- цагаан виноны фэн юм биз дээ. Би улаан винонд илүү дуртай.
Жиргээ - хахаха... иимаар ш тээ...
Одоо нээрээ удахгүй Weihnachten дөхөж байна Weihnachtsmartkt дээр Glьhwein, Lumumba уух ч бас сайхан шүү...
xoxotushka - хуурай вино гоё ш тээ. Би чихэрлэг винонд ёстой дургүй. ...
хэдүүлээ хэдийг ууж хэн үлдсэн гэдгээс л архаг виночин гэж шалгаруулна бээз хаха..
уугаад үзүүлчих юмсан энэ винонд дуртай хүмүүст хахаха.
zorigt_8- иимаар иимаар... нэг удаа тэгж тэгж их ууж үзсэн маргааш нь имьтан болсон ш тээ... ккк тэрнээс хойш тэгж их уухаа больсон
POPEYE - юу гэнээ хөө
gorzook - ккк, Glьhwein тэгж их ууж чаддаггүй юм өө.. зүгээр маркт дээр уугаад шал шал хийсэн шээг зогсох ч таатай шүү ккк
Julia_976 - тийм үү...
wine uuhaar az jargaltai boldoggui umaa, noir hureed untchihdag um, suuliin uyd harin neg japan ii az jargaltai bolgodog cocktail neej olson, teriigee l uugaad bgaa shd
POPEYE- мэдээж ш тээ хөө. Орж ирсэн хүнийг юу гэж хоосон гаргахав ... ккк
харин монголд олигтой юм байдаггүй юм билээ. Гайгүй вино авчих гээд нилээн хэдэн дэлгүүрээр явсан...хөлний гарз болсон доо... ккк
Яаж дарсан, технологийн нууц энэ тэрээсээ шалтгаалаад сайн ч байж болно, муу ч байж болно.
ямархуу зун ургасан усан үзмээр хийсэн гэдгээсээ үнэ амт хамаардаг гэж сонсож байсан
unshigch - монгол ном сонин бараг уншдаггүй ш тээ хөө. Эндхийн алдартай сэтгүүл дээр байсан. Арай худлаа юм бичээд байна гэж баймааргүй юм аа...
Юу нь буруу байгаа бол доо. Ихэнх нь миний бас ер нь урд нь сонсож байсан зүйлүүд байна лээ. Энэ мэдээллийг би нэг гүн гүнзгий мэдээлэл гэж бодоогүй ш тээ хөө. Ер нь иймэрхүү ойр зуурын мэдээллийг бараг хэр баргийн вино уудаг хүмүүс мэддэг байх аа...
Үнэтэй винонууд чанартай байх шиг л санагдаад байдгийн шд. Үнэр, амт гээд л...
Гэхдээ ер нь бол газар газрын вино ууж үзсэн. Итали, Францын вино хамгийн таалагддагаа мэдсэн... ккк
tomegch- виночин юм уу ... ккк
यूरेनस Усны хувилгаан - юу байна хөө
Дарс шимж суумаар санагдах чинь
би винонд нээх дуртай биш толгой өвдөөд унтмаар болоод байдгийн.
ер нь бол ангалзаж ууна уу гэхээс хэлэээ хатгуулаад даландаа наалттай хүн ш дээ хаха..
бас итгэнэ дээ их гэнээээээээээн хаха..
Харин чи яадаг вэ... хайн...
харин цагаан виног загас болон шувууны махтай , улаан виног махан хоолтой их тохирдог гэдийн байна лээ...
би шампаний фэн биш ээ... кк
харин виног би ч гэсэн ихээр уух дургүй. Зүгээр хоолны дараа уунгаа шал шал хийхэд л зүгээр...
Сэтгэгдэл үлдээх: