Made in Germany.

Анх Германчуудыг гэрийн шаахайтай гадуур гүйгээд байдаг байхад нь их гайхдаг байсан бол одоо ч дасал болоод тоохоо байжээ. Гэхдээ хараад байхад Герман хүмүүс гутлын тал дээрээ ихэнх нь гоё ганган гэхээсээ илүү хөлд эвтэйхэн, чанартай гутлыг эрхэмлэдэг юм шиг санагдсан. Энд "Gesundheitsschuhe" буюу "Эрүүл мэндийн гутал" хамгийн гүйлгээтэй бөгөөд бас чамгүй хөөрхөн үнэтэй. Дээр үед цөөн хэдэн, сонин сонин загвартай л байсан бол одоо орчин үеийн ганган хийц загвартай ч гарах болсон байна лээ.

Эдний нэг нь бол Birkenstock гутал юм. Энэ нь цөөн тооны яг Германд үйлдвэрлэдэг гутлуудын нэг бөгөөд дэлхий дахинаа алдартай.

 1774 онд анх Ёоханн Адам Биркэншток анх гуталчин болж, 1896 онд Конрад Биркэншток анхны 2 гутлын дэлгүүрээ Франкфурт хотод нээснээр  анхны footbed insoles хийж эхэлсэн байна. 1899 онд тэрээр үүндээ лицэнц авсан. 90 оны эхээс эхлэнхүүхдүүдтэйгээ хамтран Papillio хэмээх гутлыг мөн 90 оны дундаас Betula гутлыг үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

footbed insoles нь хэрхэн хүний хөлд эвтэй сууж өгдөг тухай

Birkenstock-ийн үйсэн ул

1- Хөлийн өсгийн "хонхорхой". 

2- Зөв зогсолтонд туслана.

3- Хөлөнд тэнцвэр олоход туслана.

4-Хөлийн эрий хуруу баригч.

5-Латекс-үйсэн дэвсгэр

 6- илгэн арьсан бүрмэл

7- дэвсгэрийн ирмэг

Анх дэлгүүрт иймэрхүү гутал углаж үзээд эвгүй яаж хүмүүс өмсөөд явдаг юм болоо гэж боддог байсан бол одоо өмссөөр байгаад "хайртай" болсон. ккк  Гэхдээ гадуур өмсөөд гүйдэггүй л дээ ойр зуур гарах бол юу юм гэхээс нэг ёсны миний зуны гэрийн шаахай. (Надад эхний загвар нь өөр өнгөтэй бий.)

Биркэнштокийн загвруудаас сонирхвол:

 

 

 

KAirO FL,Fettleder

DAVOS WolleFILZ,Wolle

Мөн сүүлийн үед хүүхдүүдэд зориулсан коллекц гаргасан:

Мөн Хейди Клум Биркэнштоктой хамтран ажилдаг бөгөөд бас рекламддаг.

Хейди-гийн Биркенштокийн загвраас:

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-09-24 05:01:27
би ч моодноос хоцроогүй болтой, германд банжиг уулзат хийвэл олон хүн байна шүү
2. delgeen | 2009-09-24 05:12:24
xi xi xi bi ch gesen geriin shaaxaitai l gvichdiin amar baidiin
3. Монгол Зон | 2009-09-24 05:29:49
zaluuchuud l durtai baihiig bodohod hold evtei l baih daa?
4. apabst | 2009-09-24 15:34:57
agai- тйин шүү Германд их олон банжигчид байдаг юм шиг байна лээ.
delgeen- хэхэхэ тийм үү?
ЧаБу- тийм шүү их эвтэйхэн. Анх өмсөхөд их эвгүй. Гэхдээ нэг удахгүй дасчихдаг юм өө.
5. chimgeeitgel | 2009-09-24 17:44:49
huld evtei eruul meded tustai boltoi.
6. Hilde | 2009-09-24 17:52:19
дуртай дуртай үүнд чинь
7. Н.БЭХЭРЭ | 2009-09-24 17:57:28
hooe sainu Hilde chi namaig neg nemeed orood iree
8. Гүзээ өвгөн | 2009-09-24 18:05:25
надаа тэр гладиаторын таавчигнаас нэгийг явуулаач
9. apabst | 2009-09-28 23:15:10
манайхаар зочилсон бүгдэд баярлалаа
10. blogtoihun | 2009-10-02 21:33:55
тэр улаан шаахайг нааш нь шидээч хө... гоё юм. герман гутал бол аймаар дөө... чи нээрээ ТБД андаад герман чанар гэдэг дэлгүүр монгол орсон уу...
11. apabst | 2009-10-02 22:06:53
блогтой хүн- үгүй. Гэхдээ хүмүүсээс сонссон нэг их сүйдтэй аятайхан юм байдаггүй л гээд байсан ш тээ. Бүү мэд. Орж үзээгүй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.